Б.Баатархүү: Гал алдсан байж болзошгүй таван хүнийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Улсын их дэлгүүрт 2020 оны зургадугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 47 минутад гал гарч эхэлсэнтэй холбогдуулан цагдаагийн 138 алба хаагч, 55 тээврийн хэрэгсэлтэй обьектыг хамгаалтад аваад байгаа юм. Харин 86 алба хаагч албаны бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагын алба хаагч нар, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагч нартай хамтран ажиллаж, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд галыг бүрэн унтраагаад байгаа юм.

. Шалтгаан нөхцөлтэй холбогдуулж, гэрчүүдийн мэдүүлгээр гал алдсан байж болзошгүй таван хүнийг шалгаж, тайлбар мэдүүлэг авч байна. Дотор бэртэж гэмтсэн, амь насаа алдсан хүн байхгүй. Галыг бүрэн унтраасны дараа хэргийн газрын үзлэг, шалгалтыг хийнэ" гэв.

101545726 1523963621143538 4407427773303000293 o

102676100 1523964261143474 9075769049018671808 o

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.