Саудын Арабт коронавирусийн тохиолдол 100,000 давлаа

Саудын Араб улсад долдугаар сарын 28-ны өдөр дэлхийн шашны хамгийн том ёслолуудын нэг хаж мөргөл эхэлнэ. Тэгвэл мөргөлөөс цөөн хэдэн долоо хоногийн өмнө тус улсад коронавирусийн халдварын тохиолдол эрчтэй нэмэгдэж, 100,000 давлаа. Саудын Арабт коронавирусийн халдварын 101,914 тохиолдол албан ёсоор бүртгэгдэж, 712 хүн нас баржээ.

Дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол долоон сая давж, 406,000 иргэн нас бараад байна.

Энэ тоогоор Саудын Араб дэлхийд 16 дугаарт, Арабын хойгт тэргүүлж байгаа юм. .

Тус улсад хаж мөргөлийн ёслолоос гадна ариун Мекка, Мэдинад исламын шашинтнууд ирж мөргөдөг заншлыг жилийн турш түр зогсоохоо анхааруулаад байгаа юм. Харин багадаа хоёр сая мөргөлч цугладаг хаж мөргөлийг энэ жил өнжих талаар эрх баригчид хараахан мэдэгдээгүй байна. Исламын шашинтай иргэд амьдралынхаа туршид ядаж нэг удаа ариун газрыг зорьж, хаж мөргөлд оролцох ёстой байдаг ажээ.

2019 08 09T074959Z 1 LYNXNPEF780KO RTROPTP 4 SAUDI HAJ e1568875481291

Энэ хооронд АНУ-д коронавирусийн  хоёр сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 112,000 иргэн нас барсан байна. Харин Бразил улсад халдварын 700,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 37,000 гаруй эндэгдэл гарчээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.