Сонгуулийн саналын хуудас хэвлэх компаниудад өндөр шалгуур тавьжээ

Тэгвэл саналын хуудсыг хэвлэх компаниудад шалгаруулалт явагдсангүй гэж зарим хэвлэлийн компаниудаас гомдол санал Сонгуулийн ерөнхий хороонд иржээ.

Энэ удаагийн сонгуулийн саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудас хэвлэх компанийг сонгон шалгаруулах өмнө Канадын Доминайн вотинг системс компаниар дүгнэлт гаргуулжээ.

Энэ дүгнэлтээр Монголын үнэт цаас хэвлэл”, Таван богд менежмэнт” компаниуд техник тоног төхөөрөмжийн хүчин чадал сайтай, ажиллах хүчний туршлагатай, аюулгүй ажиллагааг бүрдүүлсэн төдийгүй үнэт цаасны чанар, нууцлалын эльмент сайн гэж гарсан тул Сонгуулийн ерөнхий хороо сонголтоо хийж, 2020 оны УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх эрхийг хувааж олгожээ.

Мөн нам эвслүүдийн төлөөлөгчид, бие даагчдын албан ёсны итгэмжлэгсэн төлөөлөгч ажиглалтыг хийж байгаа юм байна. Хөндлөнгийн ажиглагчаар “Мидас” ТББ ажиллаж байна.

Эх сурвалж: UBS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.