Премьер лигийн тамирчид өвдөг сөхрөн, арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцлээ

Дэлхийн даяар сая сая үзэгч удаан хүлээсний эцэст эргэн ирсэн Английн Премьер лигийн лхагва гарагийн тоглолтын өмнө Астон Вилла болон Шеффилд Юнайтед багийн тоглогчид өвдөг сөхрөн, “Black Lives Matter” арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Уг тоглолтын дараа өрнөсөн Манчестер Сити болон Арсеналын халз тулаан ч мөн адил дүр зургаар эхэлсэн юм.

. Түүнчлэн үзэгчгүйгээр өрнөсөн уг хоёр тоглолтын эхэнд цэнгэлдэх дотор байсан бүх хүн коронавирусийн тахлын улмаас амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалд зориулан нэг минут чимээгүй байж, хүндэтгэл үзүүлжээ.

Өмнөх өдөр нь Сити болон Английн шигшээ багийн од Рахим Стерлинг бусад томоохон хөлбөмбөгчдийн хамт дуугаа нэгтгэн, өнгөт арьст хүмүүст хандах байдал нь тэдгээр хүмүүсийг ядрааж байгаа талаар тайлбарласан юм.

200617181000 villa tease exlarge 169

Харин энэ бүхний талаар Их Британийн Соёлын нарийн бичгийн дарга Оливер Довден “Премьер лиг эргэн ирж, дэлхийн хүмүүс харж байх болно. Энэ бол их бэлгэдэлтэй явдал” гэв.

200617212923 sterling exlarge 169

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.