28 настай К-рор од учир битүүлгээр нас баржээ

Ойрын саруудад БНСУ-ын К-рор одууд ар араасаа амиа егүүтгэсэн байдалтай таалал төгссөн мэдээ шүтэн бишрэгчдийг нь цочирдуулаад байгаа билээ. Тэгвэл уржигдар буюу мягмар гарагт алдарт TST К-рор хамтлагийн дуучин Ёхан нас барсан тухай мэдээ цацагджээ.

Жинхэнэ нэрийг нь . TST хамтлагийг хариуцдаг KJ Entertainment дуу бичлэгийн студиэс уг харамсалтай мэдээг дуулгаж, гэр бүлийнхэн нь гүн эмгэнэлд автсан талаар дуулгажээ.

Ёхан 2013 оноос Өмнөд Солонгосын К-рор урлагийн ертөнцөд NOM хамтлагт элссэнээр хөл тавьсан бөгөөд 2017 оноос TST хамтлагт нэгджээ. Тус хамтлагийн дуунууд Өмнөд Солонгосын шилдгүүдийн жагсаалтад багтсан байдаг.

Дуучин хамгийн сүүлд тавдугаар сарын 31-ний өдөр өөрийн Инстаграм хуудсандаа аялахыг хүсч байгаа талаараа нийтэлжээ.

tst yohan passes away at 28

2015 онд К-рор од Ан Со Жин 10 давхар барилгаас унаж амиа алдсан бол SHINee хамтлагийн гишүүн Ким Жон Хюн 2017 онд амиа егүүтгэсэн байна. 2019 оны сүүлээр Гу Хара, Сулли найз дуучид, жүжигчид зургаан долоо хоногийн зайтай амиа егүүтгэсэн нь К-рор ертөнцийг багагүй донсолгосон юм. 2020 он гарахын өмнөхөн 12 дугаар сард дуучин Ча Ин А 27 насандаа гэнэт нас барсан бөгөөд түүний үхлийн шалтгааныг олон нийтэд зарлалгүй нууцалжээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.