LIVE: Нийслэлийн хэмжээнд гурван хоног архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

УИХ-ын сонгуультай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч захирамж гаргажээ.

Уг захирамждаа маргаашнаас эхлэн гурав хоног буюу энэ сарын 25-ныг дуустал нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын захирамжид цагдаагийн албан хаагчид хяналт тавьж ажиллах юм байна. Коронавирусийн нөлөөгөөр баар цэнгээний газруудын үйл ажиллагааг хязгаарласан. Ингэснээр архидан согтуурсан тухай дуудлага мэдээлэл багассан.

Зургадугаар сарын 26-ны өдрөөс одоогоор архи согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний байгууллагуудыг 00.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргалаа. Өмнө нь хөл хорионы хүрээнд 22 цаг хүртэл ажиллаж байсан билээ. Харин бааруудыг хаасан хэвээр байх гэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.