Нийслэлийн зарим хэсэгт авто замын зорчих хэсэг усанд автжээ

Нийслэлийн зарим хэсэгт автомашин зорчих боломжгүй болсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал, цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор Сонгинохайрхан дүүрэг нэгдүгээр хорооллын арын зам зам буюу Өнөрийн гудамж, Чингэлтэй дүүрэг Баянбүрдийн тойрог, Баянгол дүүрэг 25-р эмийн сан, 28-р сургуулийн урд зам, Баянзүрх дүүрэг Дарь-Эхийн замын зорчих хэсэг усанд автаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.

Мөн Тасганы овоо, Энхтайваны өргөн чөлөө, Дарь-Эх, 7-н буудал, Зуслангийн зам, Гэсэр сүм орчмын авто замын ачаалал маш ихтэйгээр хөдөлгөөн үргэлжилж байна. Иймд та бүхэн дээрх замуудыг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхад анхаарна уу.

Дарь-Эхийн нөхцөл байдлыг Тээврийн Цагдаагийн албанаас шууд дамжуулж байна. 

 

104871313 1740825052724910 1457102803734325860 n

104912028 1740824949391587 8388119559335299275 n

105001418 1740825086058240 5605250335372015890 n

105988264 2661347110743528 7033514178398942806 n

106095927 1740825016058247 8130083785757504294 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.