Найман настай охин ээж, өвөөгийнхөө хамт усан сандаа живжээ
АНУ-ын Нью Жерси мужид найман настай охин ээж, өвөөгийнхөө хамт шинэ гэрийнхээ усан санд живж нас барсан байсныг илрүүлсэн тухай мэдээлжээ.
Цагдаагийн газрын өгсөн мэдээллээр хохирогчдыг 62 настай Барат Пател, түүний бэр 33 настай Ниша Пател, Нишагийн найман настай охин мөн болохыг тогтоосон байна.
Тэднийг усан санд осолдож живж нас барсан болохыг задлан шинжилгээгээр тогтоожээ. Гэр бүл шинэ байшинд нүүж ирээд ердөө гурван долоо хоноод байжээ.
Орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө хохирогчдын хөрш хэн нэгэн орилж хашгараад байна гэх дуудлагыг цагдаагийн газарт өгчээ. Цагдаагийн офицеруудыг ирэхэд хохирогчид хэдийнээ нас барсан байсан гэв.
Байшинд гэр бүлийн өөр нэг хүн байсан бөгөөд түүний талаар цагдаа нар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.