БЗД-ийн 2-р хорооны иргэн Б.Мөнхбаатар: Манай хаяг дээр бүртгэлгүй гурван сонгогч байна

УИХ-ын сонгуулийн 23-р тойргийн 13-р хэсэг, БЗД-ийн 2-р хорооны иргэн Б.Мөнхбаатар манай редакци руу утасдан "Сая саналаа өгтөл манай хаяг дээр бүртгэлгүй гурван сонгогч байна" гэж мэдээлсний дагуу түүнээс тодрууллаа. 

БЗД-ийн 2-р хорооны иргэн Б.Мөнхбаатар: 

-Манайд санал өгөх эрхтэй зургаан хүн байдаг. Гэтэл сая саналаа өгөхдөө л үүнийг анзаарлаа даа. Манай хаяг дээр есөн хүн байна. Манайхан бүгд саналаа өгсөн. Би гэрийнхнээсээ хамгийн сүүлд өгч байгаа юм. Гэтэл гурван огт танихгүй хүний нэр байна. "Энэ юу болж байна?" гэсэн чинь нуугаад байна. Сонгуулийн хэсгийн хорооныхон мэдэхгүй байна. Цагдаад хэлсэн бас мэдэхгүй байна. "Цаанаасаа ирсэн нэрс" гээд байх юм. Нөгөө огт танихгүй, мэдэхгүй гурван хүн саналаа өгчихсөн байна. 

Би гарч ирээд хүмүүст энэ тухай хэлсэн чинь ижил асуудалтай 2-3 хүн гарч ирлээ. . 1,5 дугаар хэсэг дээр зөндөө гарч байна. Би хэвлэлд хүртэл хандаад чадахгүй байнаа" гэж хэллээ. 

УИХ-ын сонгуулийн 23-р тойргийн 13-р хэсгийн хорооны ахлагч н.Ганчимэг: 

-УБЕГ-аас ирсэн нэрсийн жагсаалтын дагуу санал авч байгаа. Тухайн хаяг дээр бүртгэлгүй хүн байгаа бол Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж шалгуулах хэрэгтэй. Хуулиндаа УБЕГ зургадугаар сарын 10-н сонгогчдын нэрсийг эцэслэн гаргасан байдаг. Тэгэхээр тухайн сонгогч эрх үүргийнхээ хүрээнд өөрийн оршин суугаа хаяг дээр хэдэн сонгогч байгаатай танилцах ёстой. Ингээд тухайн сонгогчтийн бүртгэл дээр бүртгэлгүй иргэд байвал УБЕГ-т санал, гомдлоо илэрхийлэх боломжтой. УБЕГ өнөөдөр 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.