461-р ангиас өрсөлдсөн зургаан нэр дэвшигчээс Ж.Эрдэнэбат ганцаараа ялалт байгуулав
2020 оны найм дахь удаагийн УИХ-ын сонгууль анхаарал татсан олон үйл явдалтай болж өрнөлөө. Нийт 606 нэр дэвшигч өрсөлдсөнөөс "хамгийн олон бие даагчтай сонгууль" гэдгээрээ түүхэнд үлдэнэ. Мөн сонгуулийн сурталчилгааны явцад анх удаа нэр дэвшигчдийг бөөнөөр нь цагдан хорьж, сонгуульд өрсөлдөх эрх чөлөөг нь хязгаарласан гэдгээрээ ч түүхэнд бичигдэж үлдэнэ.
Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчдийг цагдан хорьсон шүүхийн захирамж сонгуулийн санал хураалт дуустал өөрчлөгдсөнгүй. Тэд тойргоосоо бус Цагдан хорих ангиас сонгуульд оролцсон юм.
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй нэр дэвшигчдээс УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Жаргалтулгын Эрдэнэбат ганцаараа ялалт байгуулж, УИХ-ын гишүүний мандатаа үргэлжлүүлэн өвөртлөх боломжтой болов.
Сэлэнгэ аймгийн 13-р тойрог 3 мандаттай бөгөөд нэр дэвшигч Ж.Эрдэнэбат нэгээр тасархай ялалт байгуулж, Сэлэнгэчүүдийн итгэлийг дахин хүлээлээ.
Харин УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр, Ардчилсан намаас нэр дэвшигч С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан, УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт “Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээс нэр дэвшигч Х.Бат-Ялалт нар ялалт байгуулж чадсангүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.