Ихэр хүүхдийнхээ аминд хүрсэн аавыг шүүхээс хорихгүйгээр шийдвэрлэв

АНУ-ын Нью-Йорк хотын иргэн Хуан Родригес өөрийн нэг настай хоёр ихэр хүүхдээ машиндаа үлдээснээр тэд нь найман цагийн турш халуун машинд түгжигдэн нас барсан эмгэнэлтэй хэрэг гарчээ.

Родригес ажилдаа явахаасаа өмнө хүүхдүүдээ өдөр өнжүүлэх газарт хүргээд өгчихсөн гэж бодсон хэмээн цагдаа нарт мэдэгджээ.

39 настай Родригесийг Нью Йоркийн цагдаагийн газраас баривчлан, түүнд санаандгүй байдлаар аллага үйлдсэн, болгоомжгүй байдлаасаа болж хүний аминд хүрсэн, хүүхдийн сайн сайхан байдалд аюул учруулсан зэрэг зүйл ангиар эрүү үүсгэсэн байна. Шүүхийн баримт бичгийн дагуу байв.

Албаныхан ихрүүдийг баасан гарагийн орой аавынх нь Хонда седан машины арын суудлаас олоход тэд аль хэдийн амьсгал хураасан байжээ. гэнэ.

Энэ сарын 24-нд болсон цахим шүүх хурлын үеэр Хуан Родригес болгоомжгүй байдлаар хүний аминд аюул учруулсан хоёрдугаар зэргийн хэрэгт . Үүний хүрээнд шүүгдэгч шоронд хоригдохгүй бөгөөд оноосон хугацааны туршид дахин гэмт хэрэг үйлдэхгүй бол хэргийг түүний бүртгэлээс хасах боломжтой юм.

Ихрүүдийн ээж “CNN”-д өгсөн ярилцлагадаа “Хэдий би өмнө нь төсөөлж байгаагүйгээрээ их өвдөж байгаа ч би нөхөртөө хайртай хэвээр байгаа. . Би энэ явдлыг хэзээ ч даван туулахгүй, харин нөхөр маань энэ алдааныхаа төлөө өөрийгөө хэзээ ч уучлахгүй гэдгийг би мэдэж байна” гэв.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.