Есөн засаг дарга УИХ-ын гишүүн боллоо
Энэ удаагийн парламентын сонгуульд хотын захирагчтайгаа нийлээд есөн засаг дарга өрсөлдөж ялалт байгуулсан нь ихээхэн онцог байв.
Юун түрүүнд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг дурдах нь зүй. Тэрээр Налайх, Багануур, Багахангай дүүрэгт өрсөлдөн ялалт байгуулсан билээ. Түүнтэй хамт нэг тойрогт Багануур дүүргийн засаг дарга Ц.Сандаг-Очир өрсөлдөж мөн ялалт байгуулав. Ц.Сандаг-Очир Багануур дүүргийн засаг даргаар дөрвөн жил ажилласан нэгэн.

Мөн энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж нэг шат ахисан засаг дарга бол Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь. АН-аас нэр дэвшиж хол тасархай түрүүлсэн тэрээр Сүхбаатар аймгийн засаг даргаар улирч найман жил ажилласан.

Түүний дараа Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин мөн УИХ-ын гишүүн болох болзлоо хангаад буй. Тэрээр Дорноговь аймгийн засаг даргын албыг дөрвөн жил гүйцэтгэсэн.
.jpg)
Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Гылымхан мөн энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулж УИХ-ын гишүүн болов. 2016 оноос хойш засаг даргаар ажилласан тэрээр УИХ-ын гишүүн Х.Баделхантай ураг төрлийн хамаатан юм.

Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболд мөн л дөрвөн жилийн турш засаг даргаар ажиллаад УИХ-ын гишүүн болж байна. Тэрээр одоогийн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс аймгийн засаг даргын суудлыг хүлээж авч байсан бол өдгөө хамтдаа тохой залган суух нь.

Үүний дараа Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатарыг дурдах нь зүйтэй. Мөн 2016 оноос засаг даргын суудлыг хүлээн авч дөрвөн жил ажиллаад ийнхүү УИХ-ын гишүүн болж байна. Тэрээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дүүгийн компанид ажиллаж байгаад 2016 онд Өмнөговь аймгийн засаг даргаар сонгогдсон байдаг.

Энэ удаад УИХ-ын гишүүн болох болзлоо хангасан дараагийн засаг дарга бол Төв аймгийн засаг дарга Ж.Батжаргал. Тэрээр мөн л 2016 онд засаг дарга болж дөрвөн жил ажиллаад ийн сонгогдлоо.

Орхон аймгийн засаг дарга Л.Батлут мөн УИХ-ын гишүүн болсон. Тэрээр мөн л сүүлийн дөрвөн жилд Засаг даргаар ажилласан байдаг.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.