LIVE: Ц.Эрдэнэбат: З.Энхболд ухуулагчдынхаа цалинг өгөхгүй зугтаачихлаа

УИХ-ын сонгуулийн 22-р тойрог, Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөөд өвдөг шороодсон З.Энхболд сонгуулийн сурталчилгааны хугацаанд ажилласан ухуулагч нарынхаа цалинг өгөхгүй зугтаад байна хэмээн иргэн Ц.Эрдэнэбат манай телевизэд хандлаа.

Хохирогч Ц.Эрдэнэбат:

УИХ-ын сонгуулийн 22-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн З.Энхболд зургадугаар сарын 02-22-ны хооронд ажиллах гэрээг ухуулагч нартай байгуулж ажиллуулсан. Сонгуулийн ухуулагчийн ажлыг ямар хүмүүс хийдэг вэ гэхээр тодорхой эрхэлсэн ажилгүй, өрх толгойлсон эмэгтэйчүүд, захын хорооллын ядруу настай иргэд хийдэг. Гэтэл сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш ухуулагч нартаа 200-300 мянган төгрөг өгөөд үлдэгдлээ өгсөнгүй. Уг нь бол үлдэгдэл төлбөрөө зургадугаар сарын 22-ны өдөр өгөх байсан ч өгөөгүй. Яагаад хорооны Засаг даргаас нэхэж байна гэхээр энэ хүн З.Энхболдын сонгуулийн сурталчилгааны 5-р хороог хариуцсан менежерээр ажилласан учраас нэхэж байгаа юм.

Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны Засаг дарга Б.Ган-Эрдэнэ:

Би З.Энхболдын албан ёсны менежер биш. Хорооны Засаг дарга, үүрийн дарга хийж байгаа хүн. Би ямар нэгэн тайлбар өгмөөргүй байна. .

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.