УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг Төрийн ордонд олгоно
УИХ-ын 2020 оны сонгуулийг "шударга бус явагдсан" гэж үзсэн улс төрийн зарим намууд шаардлага өргөн барьсны дагуу Монгол улсын Ерөнхийлөгч чиглэл өгч, будлиантай явагдсан тойргууд дээр өнгөрөгч амралтын өдрүүдэд гар тооллого явууллаа. Зургаан дүүрэг, хэд хэдэн аймаг /164 хэсэг/-т гар тооллого явуулахад саналын зөрүү гараагүй.
Иймд өнөөдөр 09 цагт СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн Төрийн ордонд мэдээлэл хийж, улмаар 10 цагт нэр дэвшиж, ялалт байгуулсан хүмүүст УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгоно.
СЕХ-ны удирдлагууд сонгуулийн дүнг Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад өргөн барьж, танилцуулах үүрэгтэй. УИХ-ын дарга СЕХ-оос өргөн барьсан нэрсийн жагсаалтыг 12 цагт хүлээн авна гэсэн бол Монгол улсын Ерөнхийлөгч одоогоор цаг өгөөгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.