Иргэд: Сэлэнгэ түмний сонголтыг хүндлэхгүй Ж.Эрдэнэбатыг хорьж байгааг эсэргүүцэж байна

Сэлэнгэ аймгийн ард иргэд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад гурав дахь удаагаа итгэл хүлээлгэн сонгосон ч тэдний сонголтыг "хорьж цагдаж" байгаад тус нутгийн иргэд бухимдалтай байна. Иймээс сонгогчдын сонголтыг хүндэтгэж, хууль хяналтын байгууллага шударгаар ажиллахыг хүсэж буйгаа илэрхийллээ. 

00171

Сэлэнгэ аймаг Мандал сумын иргэн Ж.Оюунцэцэг: Миний бие 2020 оны сонгуульд ажиглагчаар суусан. Ж.Эрдэнэбат номер нэгээр санал авч гарч ирсэн. Гэсэн хэдий ч гар тооллого явуулахад хар машинтай ямар ч асуудалгүй таарч байсан..

0018

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Д.Бат-Эрдэнэ: УИХ-ын найм дахь удаагийн сонгууль явагдаж өнгөрлөө. Сэлэнгэ аймагт 13 дугаар тойрогт МАН-аас Ж.Эрдэнэбат гишүүн маань нэр дэвшсэн.

Нийт сонгогчдын 22 635 хүний санал авсан. Санал өгсөн сэлэнгэчүүдийн хоёр хүн тутмын нэг нь Ж.Эрдэнэбат гэдэг хүнд өгсөн байгаа юм. . Шударга ёс бол шүүхээс эхэлнэ. Гэтэл гишүүнийг бариад хорьчихсон нь Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Их хурлын тухай хуулийг зөрчсөн үүнийг хуульчдаас эхлээд иргэн бүр мэдэж байна. Тэгэхээр шүүх шийдвэрээ эргэн харна гэж бодож байна. Долдугаар сарын 2-нд шийдвэр зөв гарч Сэлэнгэчүүдийн сонголтыг хүндэтгэнэ гэж найдаж, итгэж байгаа. 

0020

Сэлэнгэ аймгийн Мандал сумын өндөр настан Г.Алтанцэцэг: . Иймээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд ёс бус үйл ажиллагааг буруушааж байна. Тийм учраас гишүүнийг маань даруй суллаж, ажилд нь оруулахыг шаардаж байна.

0021

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Б.Бат-Үүл: Энэ удаагийн сонгуульд МАН-аас гурван нэр дэвшигч өрсөлдөж, ялалт байгуулсан.  Хоёр эмэгтэй нэр дэвшигчийн хувьд анх удаа УИХ-д сонгогдсон гишүүд байгаа. Ж.Эрдэнэбат гишүүний хувьд Сэлэнгээс хоёр удаагаа сонгогдсон энэ удаад гурав дахь удаагаа сонгогдлоо.

. Монголчууд эхлэхдээ ямар байна төгсгөл нь тийм байна гэдэг.

Сэлэнгэ түмний сонголтыг хүндлэхгүй цагдан хорьж байгаа нь олон мянган хүний эрх ашгийг зөрчиж байна. Цагдан хоригдож байх хугацаандаа нэгээр гарч ирж байна гэдэг бол Сэлэнгийн ард түмэн энэ хүнд хэр их хэмжээний итгэл найдвар хүлээлгэж буйн илрэл.

Цаашдаа энэ байдал үргэлжлэх юм бол Сэлэнгийн ард түмний эрх ашиг хохирно. Залуучууд бид нар Ж.Эрдэнэбат гишүүнийг даруй суллан Сэлэнгэ түмнээ төлөөлөн үгээ хэлж, цаашдынх нь ажлыг үргэлжлүүлээсэй хэмээн хүсэж байна.

0021 (2)

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн О.Мөнхзул:  Иргэн хүнийхээ хувьд МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг дэмждэг. Манай суманд хийсэн бүтээсэн ажил нь нүдэн дээр илт байдаг учраас дэмждэг. . Тэр хүний бүрэн эрхийн хугацаа одоо ингээд сунгагдчихлаа. Цаашид орон нутагтаа, улс орондоо ч гэсэн хийх ажлууд их байгаа байх. Бид нарын сонголтыг хүндлээч гэж дахин дахин хүсмээр байна.

0023

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Т.Түмэнбаяр: . Ж.Эрдэнэбат гишүүний хувьд залуучуудыг маш их дэмжиж ажилладаг. Цаашдаа ч гэсэн төрийн эрх бариад явах эрхтэй гэж боддог.

0024

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сангийн аж ахуйн агрономич Б.Туяа:

Сэлэнгэ түмний төлөөлөл, тариаланч бид нарын төлөөлөл энэ хүнийг бид нар сонгоод гаргаад ирлээ. Бид нар энэ хүнд итгэсэн. . Яагаад гэдгийг тэр дээд түвшинд байгаа улсууд хэлэх байх. Ногоочид, тариаланчдаа төлөөлөн хэлэхэд бид нарын эрхийг боогдуулж байна гэж хэлмээр байна.

Бид нар итгэсэн учраас сонгосон. Сонгосон эрхийг минь битгий алдагдуулаач гэж төр засгаас хүсэх байна. Бид нар сонгосон гээд бид нарт буруу байхгүй.

Бид нар итгэсэн итгэлээрээ энэ хүнээ сонгосон ч харамсалтайгаар цагдан хорихоос гарч ирээгүй байгаад харамсаж байна.

0025

Сэлэнгэ аймгийн Мандал сумын өндөр настан О.Базар: Ж.Эрдэнэбат гишүүний хувьд манай улс төрд нэлээд өсөж яваа боловсролтой энгийн даруу ийм л сайхан хүү. Иргэн хүний хувьд түүнийг Сэлэнгэ аймагт гаргахгүй гэсэн зорилгоор цагдан хорьчихсон гэж ойлгож байгаа. Ард түмний сонголтыг хүндэтгэх ёстой ш дээ. Төр чинь ард түмнээсээ бүрдэж, тэндээсээ хүнээ гаргадаг. Тийм учраас

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.