Ж.Эрдэнэбат: Хууль - ил цагаан мушгин гуйвуулж болдог цагаан цаас болжээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжлэн, дөнгөж сая буюу 21.40 минутын үед завсарлалаа. Шүүгч Х.Идэр шийдвэрийг удахгүй танилцуулна. Шүүх хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат шүүгч болон прокурорт хандан дараах үгийг хэлжээ. Энэхүү үгийг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэе. 

ХУРЛЫН ЭЦЭСТ ХЭЛЭХ ҮГ.

Ардчиллын амин сүнс нь “Шүүх засаглал”, түүнд оролцогч байгууллагуудын “бие даасан, хараат бус” байдал бөгөөд “Хууль дээдлэх” зарчим нь түүний тулгуур зарчим байх учиртайг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Эрхэм хүндэт шүүгч та, “...хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах...” тухай Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль заасан зарчмаа баримтлан үнэн зөв, шударга шийдвэр гаргах байх гэдэгт миний бие эцсийн мөч хүртэл найдсан хэвээр байна.

Надтай холбогдуулан шалгасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөх, хяналт тавих, шүүн таслах ажиллагааны явцад МУ-ын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон олон хуулийн заалтыг ноцтой зөрчигдсөнд харамсаж байгаагаа хэлмээр байна. Тухайлбал:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.7 дугаар зүйлийн 1, 2, 1.8 дугаар зүйлийн 1, 1.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 1.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүд, мөн хуулийн 14.6 дугаар зүйлийн 4, 14,8 дугаар зүйлийн 1, 14.9 дүгээр зүйлийн 1.4, 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1.1, 1.3, 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг зэргийг ноцтой зөрчиж хуулийг буруу хэрэглэсэн.

2. МУ-ын Их Хурлын Сонгуулын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, Монгол Улсын Их Хурлын Тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь заалтуудыг тус тус ноцтой зөрсөн байдлаас харж болох юм.

.

Ийм хүнд хилс хэрэгт яллагдаж байгаа нь өнөөдөр хувь хүн талдаа харамсалтай хэдий ч улс төрч хүний хувьд нүдийг минь нээсэн бас нэгэн том сорилт гэж харж байна. Мянга сонсохоор нэг үз гэдэг энэ болж байх шиг байна. Мөнгө төгрөг муутай, жирийн нэг багшийн хүүхэд улс төрд хол явж болохгүй гэсэн ойлголт юм шиг. 

Хууль, хяналтын байгууллагуудад улс төрөөс, улс төрчдөөс хамааралтай томилгоо байсаар байгаа цагт эдгээр байгууллага хуулиар хичнээн ч хараат бус, бие даасан байдлаа томъёолж зарчмаа мундаг мундаг үг үсгээр гоёлоо гээд нэмэр үгүй болсныг, түүнчлэн гэдгийг ч сайн ойлгож мэдлээ.

Харамсалтай байна...

Шударга, үнэний баталгаа байх ёстой шүүх өнөөдөр Монгол Улсын Үндсэн хууль, манай улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвеци, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлд заасан хүний үндсэн эрх болох өмгөөлүүлэх, болж байна. Магадгүй энэ нь ирээдүйд Монгол Улсыг Олон улсын хүний эрхийн байгууллагын өмнө толгой бөхийлгөх хэрэг болохыг үгүйсгэхгүй байна.

Хэргийг бүрэн гүйцэд шалгаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй гэх олон үндэслэл шалтгааны миний өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж байсан. Шүүх үүнийг нь шүүх хуралдаанаар хэлцэж байж шийдвэрлэнэ гээд бидний хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон.
Тиймээс .

Иймд хэргийг прокурорт буцаан шийдвэрлэхдээ УИХ-ын гишүүн миний халдашгүй байдлыг хангаж, надад авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүсье.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.