Howo машин 13 автомашиныг мөргөсөн ноцтой осол гарлаа

2020.06.08-ны шөнийн 23 цаг 20 минутын орчим ЧД-ийн 13-р хороо Хайлаастын зам, сургуулийн 14-р гудамжны урд замд Howo маркийн О / 44 настай, эрэгтэй/ жолоочтой бетон зуурмагийн миксер автомашин Mutsibishi Pajero, Nissan Datsun, Honda insight, Hyundai starex, Land cruiser, долоон Toyota Prius маркийн автомашинууд болон гурван айлын хашаа мөргөсөн ноцтой осол гарлаа.

Ослын улмаас 34 настай, эрэгтэй Э, 28 настай, эрэгтэй Э, 38 настай, эрэгтэй С, 38 настай, эрэгтэй Б нарын 5 хүн гэмтсэн осол гарлаа. Тухайн үед осол гаргасан миксер нь 8 куб бетон зуурмаг тээвэрлэж явсан байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

80252261 287818395885218 8831522956477053383 n

107144587 4172955699443244 1771258664158637028 n

107376456 334027970926137 745456806613733752 n

107590794 565877410960972 7611884021652202382 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.