Мэрэгч устгалын хорноос болж 30 гаруй шувуу үхсэн байна

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн-Баян-улаан тосгоны ойролцоо өнгөрсөн тавдугаар сарын дундуур олон тооны өвөгт тогоруу үхсэн тухай мэдээлэл ирсэн аж. Үүний дагуу судлаачид тосгоны төлөөллийн хамтаар газар дээр нь очиж судалгаа хийж ажилласан байна. Судалгааны явцад нийт 15 өвөгт тогоруу, нэг хондон ангир үхсэн байхыг олж илрүүлжээ. Тэднийг ажилласнаас хойш нэмж 20 гаран шувуу үхсэнийг орон нутгийн мэргэжлийн хүмүүс устгал хийжээ.

. Үүнтэй төстэй асуудал 2002 онд манай оронд тохиолдож олон тооны тогоруу болон бусад шувуу, махчин амьтад, мөн хоёр хүүхдийн амь хүртэл эрсэдсэн тохиолдол бий.

Энэ жил улсын төсөвт ихээхэн хэмжээний төгрөг бэлчээр хамгаалах нэрийн дор мэрэгч амьтдыг устгах хоронд төсөвлөсөн. Бромадиолин нь буруу хэрэглэсэн тохиолдолд ямар ч бүлээн цуст амьтдыг үхэлд хүргэх эрсдэлтэй аж.

117237499 3369967466382549 3653014120121254942 o

. Иймд БОАЖЯ болон ХХААХҮЯ энэ асуудлыг анхааралдаа аван зохих шугамаар асуудлыг шийднэ үү хэмээн Монголын Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс мэдэгдээд байна. 

117317670 3369967346382561 7468699879557380795 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.