Сэтгэцэд нөлөөлөх ургамлыг нийслэл рүү нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамлыг нийслэл рүү нэвтрүүлэх гэж байсныг илрүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Тодруулбал, 2020 оны наймдугаар сарын 09-ний өдөр Эмээлт шалган нэвтрүүлэх товчоогоор Chevrolet Cruze маркийн тээврийн хэрэгслээр иргэн Б. Б. Б. Д. нар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэж явсныг албаныхан илрүүлж, Эрүүгийн хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтэст шилжүүлжээ.

117168781 3734583296569023 1344372771621343931 ncvgw9t   x974

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг эхчүүд хүүхдэдээ байнгын хяналт тавин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: НМХГ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.