УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2.6 жилийн хорих ял оноов
Дөрвөн удаа хойшилсон, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болж өндөрлөсөн.
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 6 жилээр хасжээ.
Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэмээн буруутгаж, дээрх шийдвэрийг гаргасан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.