Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гавьяат хуульч Н.Жанцанд хүндэтгэл үзүүлэв

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер зарлиг гарган Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцанг Өргөн тууз, Алтан од бүхий Германы их загалмай одонгоор шагнасан байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцанг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Тэрээр ХБНГУ-ын нэр хүндтэй, дээд шагналыг гадаад улсаас анх удаа, тэр дундаа монгол хүн хүртсэнд талархаж байгаагаа илэрхийлж, багшдаа баяр хүргэн амжилт хүслээ. Энэ шагнал Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх нь дамжиггүй гэдгийг тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

42b8a4a5bf0bc03dc1b1f5325b2ed7b7

2f2d7a1533d6c97e55458a9900159ee4

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.