Японд нэвт харагддаг нийтийн бие засах газрууд нээгджээ

Япон улсын хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэнд нэвт харагддаг шилтэй нийтийн бие засах газрууд нээгдээд байна. Притцерийн шагналт архитектор Шигеру Бан болон арав гаруй өөр бусад тэргүүлэх дизайнерын зохион бүтээсэн эдгээр бие засах газар нь ухаалаг шилэн ханатай бөгөөд дотор нь хүн орсон үед гэрэл нэвтрүүлдэггүй шил болж хувирдаг аж.

Ниппон сангаас зохион байгуулж буй "Tokyo Toilet Project"-ийн хүрээнд нийслэл хотын Шибуяа дүүргийн таван байршилд ийм төрлийн нийтийн бие засах газрууд үйл ажиллагаанд ороод байгаа гэнэ. "Нийтийн бие засах газар, ялангуяа олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнд байрладаг бие засах газраар үйлчлүүлэх хүсэлтэй иргэдэд хоёр асуудал тулгардаг. юм" хэмээн Ниппон сангийн албан ёсны мэдэгдэлд бичсэн байв.

en new art 20200803 03

en new art 20200803 04

Тэгвэл энэхүү шинэ төрлийн бие засах газар нь эдгээр асуудалд төгс шийдэл байхаар бүтээгджээ. Мөн тод өнгийн шилээр баригдсан тус бие засах газрууд шөнийн цагаар гэрэлтдэг учир цэцэрлэгт хүрээлэнгийн чамин гэрэлтүүлгийн үүрэг ч гүйцэтгэдэг байна.

Төслийн хэрэгжүүлэгчид ирэх хавар гэхэд Шибуяагийн 17 байршилд ижил төрлийн бие засах газруудыг суурилуулахаар төлөвлөөд байгаа аж.

5676

Эх сурвалж: The Guardian

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.