"Замын-Үүд" боомтоор 132 иргэнээ татан авчээ
УОК-ын шийдвэрээр энэ сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор зохион байгуулалтайгаар нэвтрүүлэхээр болсон.
Тэгвэл өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын нийт 107 иргэнийг “Замын-Үүд” боомтоор хил нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулж, Дорноговь аймгийн “Замын-Үүд” сумын “Хөвсгөл” зочид буудалд 34 иргэнийг, мөн Сайншанд сумд байрлах тусгаарлах байруудад 73 иргэнийг тусгаарласан байна.
Харин өнөөдөр 25 иргэнийг хилээр нэвтрүүлж, тусгаарлах байранд хүргэжээ.
“Замын-Үүд” боомтоор иргэдийг зохион байгуулалтайгаар хил нэвтрүүлэх ажиллагаа маргааш үргэлжилнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.