ВИДЕО: Португалийн Ерөнхийлөгч хоёр эмэгтэйн амийг аварчээ

Португалийн Ерөнхийлөгч Марсело Ребело де Соуза каяак завь нь хөмөрсний улмаас усанд живэх аюулд ороод байсан хоёр эмэгтэйг аврахад тусалжээ. 

Өнгөрөгч бямба гарагт болсон энэ явдлын үеэр Тэрээр Прайа до Алвор эрэг дээр сэтгүүлч нартай ярилцаж байх үедээ далайн усанд хүнд байдалд ороод байсан эмэгтэйчүүдийг анзаарсан байна.

Ингээд тэрээр өөр нэгэн залуутай хамтран живэх аюулд өртсөн хоёр эмэгтэйн завийг нь эргүүлэн, эрэг рүү чирэлцэн, тэднийг аюулгүй газарт хүргэжээ.

Эмэгтэйчүүдийг эрэгт хүргэснийхээ дараа Ерөнхийлөгч тэднийг өөр эргээс туугдан ирсэн болохыг сэтгүүлчдэд хэлсэн байна. Тэрээр "Тэд хүчтэй урсгалд өртөн, завинаасаа унаж, их хэмжээний ус залгисан. Каяак завиа эргүүлж чадахгүй, дээр нь авирч ч чадаагүйн дээрээс усанд сэлж чаддаггүй байсан байна. Тийм л аюултай урсгал байсан байна" хэмээн ярьжээ. Мөн тэрээр өөр нэгэн баатарлаг иргэн өөрт нь тусалсан гэдгийг онцлоод, хоёр эмэгтэйд болгоомжтой байхыг анхааруулсан гэсэн юм.

Эх сурвалж: BBC

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.