АТГ зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг прокурорт хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 73 гомдол, мэдээллийг шалгажээ. Харин 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Одоогоор 46 гомдол, мэдээлэл шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн , 14 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоогоор ажиллагаанд 457 хэрэг шалгагдаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.