Ариун гүүрэн дээр нүцгэлсэн франц эмэгтэйг баривчилжээ

Энэтхэгийн ариун Ганга мөрний гүүрэн дээр нүцгэн бичлэгээ хийсэн франц эмэгтэйг баривчлан саатуулсан тухай мэдээлжээ. Францаас ирсэн 27 настай жуулчин Мари Эленийг өнгөрсөн сарын 27-ны өдөр Энэтхэгийн Уттарханд мужийн цагдаа нар баривчлан саатуулсан байна.

Эмэгтэйн нүцгэлсэн Лакшман Жула нь тус мужийн Ришикеш хотоос таван км зайд байдаг гүүр ажээ. Уг гүүр нь ариун Ганга мөрнийг гатлан оршдог тул хинду шашинтнууд сүсэглэдэг байна.

Цагдаагийн ахлах офицер Р.К.Сакланийн хэлснээр жуулчин эмэгтэй гүүрэн дээр зогсож байхдаа өөрийн үнэт эдлэлийн бизнесийн зар сурталчилгааг хийхийг оролджээ. .

Франц эмэгтэй эдгээр зургаа өөрийн Инстаграм хуудсандаа нийтэлжээ. Үүний дараа бүсгүйн Инстаграм хаягийг дагадаг энэтхэг иргэд гүүрийг таньж цагдаагийн газарт гомдол мэдүүлсний дагуу Мари Эленийг баривчилжээ. Бүсгүй ороолттой байсан ч бичлэгийн дундуур газарт унасан нь түүнийг нүцгэн мэт харагдуулсан байна. Одоогоор батлан даалтад суллахаас татгалзаж, олон нийтийн газарт болон цахим орчинд ичгүүр сонжуургүй үйлдэл гаргасан хэмээн буруутгажээ.

Мари Элен хийсэн үйлдэлдээ хүлцэл өчсөн бөгөөд түүнтэй холбоотой хэрэг өнгөрсөн долоо хоногийн турш Франц улсад халуун сэдэв болжээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.