Неймар багийн гишүүдийн хамт Ковид-19-өөр халдварлажээ

Пари Сен-Жермен багийн зургаан тоглогч коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоны дунд Бразилийн хөлбөмбөгчин Неймар багтжээ. .

Неймараас гадна Анхель Ди Мариа, Леандро Паредес нарын шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэднийг Испанийн Ибиза арал дээр амраад буцаж ирэхэд нь халдвар авсныг нь илрүүлсэн тухай Францын хэвлэлүүд мэдээлээд байна. Неймар, Анхель, Леандро нарыг халдвар авсныг зарласны дараахан дахин гурван тоглогчид коронавирус илэрснийг зарлажээ.

Энэ жил 28 настай Бразилийн алдарт хөлбөмбөгчин Неймар дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчнөөр нэрлэгдсэн билээ. Түүнийг 2017 онд Барселонагаас Парис Сен-Жермен багт 263 сая ам.долларын гэрээгээр авчирж байсан юм.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.