ОХУ-д үйлдвэрлэсэн вакцин коронавирусийн эсрэг дархлаа тогтоож байна
The Lancet эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлснээр ОХУ-ын эрдэмтэд өөрсдийн гаргаж авсан коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилгын талаар анх удаа ам нээж мэдээлэл өгчээ. Сэтгүүлд нийтэлснээр Орост үйлдвэрлэсэн вакцины туршилтад орсон хүмүүст Ковид19-ийн эсрэг дархлаа буюу эсрэг биет тогтсон гэжээ.
Тодруулбал туршилтад орсон бүх хүмүүст дархлаа тогтсоны зэрэгцээ онц ноцтой сөрөг нөлөө үзүүлээгүй байна. Оросын эрдэмтэд дэлхийн бусад улс орнуудаас хамгийн түрүүнд буюу өнгөрсөн наймдугаар сард урьдчилан сэргийлэх тарилгыг улс орондоо ашиглах эрхээ авсан юм.
Барууны судлаачид орос эрдэмтдийн гаргаж авсан тарилгад сэтгэл хангалуун бус байсан боловч тэд энэ удаагийн нийтлэлээр шүүмжлэгчдэд хариу барьж байна.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.