2022 оны Өвлийн олимпыг Бээжинд зохион байгуулахыг эсэргүүцэв

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахт хаягласан, тив бүрийн хүний эрхийн байгууллагууд гарын үсэг зурсан уг захидалд Шинжаан, Түвд, Хонконг, Өвөрмонгол дахь Хятадын төв Засгийн газрын үйл ажиллагаа тус улсыг Өвлийн олимп зохион байгуулах зохисгүй болохыг харуулсан гэж тэмдэглэжээ. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян лхагва гарагт Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр уг бичиг нь спортыг улс төржүүлэх гэсэн оролдлого бөгөөд Хятад Улс үүнийг эрс эсэргүүцэж буйг онцолжээ.

Бээжин хоттой Казахстаны хоёр дахь том хот Алматы өрсөлдсөн боловч олимпийн эрхийг авч чадаагүй. Хятадын нийслэл Бээжин хот 2008 оны зуны олимпийг эх орондоо зохион байгуулж байсныг бид бүхэн санаж байгаа билээ. Ийнхүү Бээжин хот зуны болон өвлийн олимпыг зохион байгуулсан анхны хот болохоор байгаа юм.

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.