ВИДЕО: 24 цагийн дотор 2,645 загас барьжээ

АНУ-ын Иллиной мужийн мэргэжлийн загасчин Жефф Колодзински 24 цагийн дотор 2,645 загас барьж, өөрийн өмнөх Гиннесийн дээд амжилтаа эвджээ.

"Marathon Man" хочтой Жефф Колодзински Пеориа хотын Санкоти амралтын газарт өглөөний 09:00 цагт загасчилж эхэлсэн бөгөөд дараагийн өдрийн 09:00 цаг гэхэд нийт 2,645 загас барьсан амжилттайгаар оролдлогоо дуусгасан байна.

Тэрээр буяны ажилдаа зориулан 20 мянган ам.доллар цуглуулна гэж найдаж байгаагаа хэвлэлийнхэнд хэлжээ.

Эх сурвалж: UPI

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.