Пабло Эскобарын ач дүү гэрийнхээ хананаас 18 сая ам.доллар олжээ

Хар тамхины наймааны эцэг гэгддэг Пабло Эскобарын ач дүү Николас Эскобар авга ахынхаа хуучин байшингийн хананаас 18 сая ам.долларын бэлэн мөнгөтэй гялгар уут олжээ. Тэрээр түүнчлэн энэхүү хананы цаана байрлах нууц хэсгээс бичгийн машин, хиймэл дагуулын утас, алтан үзэг, зургийн аппарат болон гэрэл зургийн хальс олсон байна.

гэж Колумбийн хэвлэл мэдээлэлд ярьжээ. Тэрээр "Би хоолны өрөөнд суугаад, машины зогсоол руу харах бүртээ энэ хэсэг рүү нэг хүн ороод, алга болж байхыг хардаг байсан. Доторх үнэр нь үнэхээр аймшигтай байсан. Ямар нэгэн үхсэн зүйлээс 100 дахин муухай үнэртэж байсан" хэмээсэн байна.

Энэ Николас Эскобарын авга ахынхаа амьдардаг байсан газраас мөнгө олсон анхны тохиолдол биш бөгөөд Түүнийг хар тамхины наймааныхаа оргил үед дэлхийн хамгийн баян хүмүүсийн долдугаарт бичигдэж байсан гэж үздэг юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.