Дараах чиглэлд зорчиход хүндрэлтэй нөхцөл үүсэж болзошгүй байна
Нойтон цас их хэмжээгээр орон шуурч байгаагаас Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан, Булган-Мөрөн, Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд халтиргаа гулгаа үүсэж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл бий болж болзошгүй байна.
Тухайлбал, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 230-270 км, мөн Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 0-180 км хооронд зорчих хэсэг мөстөж гөлөөн үүссэн, хөдөлгөөн маш удаашралтай үргэлжилж байна.
- Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 190-215 км-т “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК-ийн бүрэлдэхүүн замын зорчих хэсэг дээрх цасыг хусаж цэвэрлэх, давс, бодис цацах ажлыг гүйцэтгэж байна.
- Мөрөн-Жаргалант чиглэлийн хайрган хучилттай авто замын Цагаан бургасын даваанд тээврийн хэрэгслүүд цасанд боогдсон “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн бүрэлдэхүүн зорчих хэсэг дээрх цасыг хусаж цэвэрлэх, цас хайлуулах бодис цацаж хөдөлгөөнийг нээсэн байна.
- Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 310-412 км хооронд “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийн бүрэлдэхүүн зорчих хэсэг дээр тогтсон цасыг автогрейдерээр хусан цэвэрлэж онгойлгох, халтиргаа гулгаа үүссэн хэсгүүдэд давс, бодис цацах ажил тус тус үргэлжлэн хийгдэж байна.
- Эрдэнэт-Булган чиглэлийн авто замын 15 км-т /Зоон даваа/ зорчих хэсэг дээр халтиргаа гулгаа үүссэн хэсэгт “Булган АЗЗА” ТӨХК-ийн бүрэлдэхүүн цас хайлуулах бодис цацаж дууссан байна.
- Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 43-60 км-т “Налайх АЗЗА” TӨХК зорчих хэсэгт тогтсон цасыг автогрейдерээр хусч, цас хайлуулагч бодис цацах ажил хийгдсэн байна.
Мөн А0301 авто замын Рашаант-Өвөрхангай чиглэлд нойтон цас орж, цасан шуурга шуурч зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэн мөстөж, үзэгдэх орчин хязгаарлагдсан гэж Булган аймгийн ЗЦТ-аас мэдээллээ.
Иймд ард иргэд онцын шаардлагагүй бол дээрх чиглэлд зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд авто машины бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, хөдөлгөөнд сэрэмжтэй оролцохыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.