Мөсний загасчид Дарханд цугларах нь
Спорт загасчлалыг түгээн дэлгэрүүлэх, спортын тус төрлөөр хичээллэж буй залуучуудыг туршлагажуулах, улсын болон олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд оролцох тамирчдыг бэлтгэх зорилгоор Спорт загасчлалын холбооноос уламжлал болгон явуулдаг мөсний загасчлалын клубуудын бооцоот тэмцээнийг энэ удаа “Яргай" клубээс зохион байгуулахаар болсон байна. Дархан-Уул аймгийн “Монгол котлованд”-д дөрөв дэх жилдээ болох гэж буй уг тэмцээнд шилдэг 15 баг тамирчид өрсөлдөх юм.

Сонирхуулахад ОУЗСХ бол загасчлалын үйл ажиллагаануудыг спортын чиглэлд сурталчлах, зохицуулах, хөгжүүлэх зорилготой дэлхий дахины байгууллага юм. Спортын, техникийн, шинжлэх ухааны, соёлын зэрэг бүхий л үйл ажиллагаануудаа олимпийн зарчим дээр тулгуурлан явуулдаг.

ОУЗСХ нь спортын загасчдын аварга нэгдлийг төлөөлсөн энэ байгууллагад одоогоор 50 сая гишүүдийг төлөөлөх 77 орны 144 үндэстний холбоод болон Олон улсын загасчлалын нэг байгууллага CIPS-д гишүүнээр элсжээ. Монголын загасчлалын спортын холбоо 2013 оны дөрөвдүгээр сард цэнгэг усны загасчлалын спорт, флай фишингийн спорт гэсэн хоёр төрлөөр CIPS-д гишүүнээр элсчээ.

Дэлхийн загасчлалын спортын их наадам 2019 онд ӨАБНУ-д зохион байгуулагдахаар болжээ. CIPS-ийн Олон улсын цэнгэг усны загасчлалын спортын холбоо (FIPSed), Олон улсын далайн загасчлалын спортын холбоо (FIPS-Mer), Олон улсын флай фишингийн спортын холбооны (FIPS-Mouche) загасчлалын спортын төрлүүдийн тэмцээнүүд нэг дор зохион байгуулагддаг байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.