Г.Одбаяр нэгдүгээр дэвжээн зодоглож байна
"Абу Даби-2018" жүдо бөхийн их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн -73кг жинд барилдаж буй Г.Одбаяр эхний учраа болох Чех улсын тамирчин Jecminek Jakud-ийг цэвэр яллаа. Нэлээд ширүүхэн барилдааны эцэст цаг дуусахаас 40 секундын өмнө цэвэр ялж, гараагаа сайхан эхлүүллээ. Чех улсын тамирчин Jecminek Jakud манай бөхтэй маш зоригтой барилдаж тасралтгүй мэхний оролдлого хийж байсан хэдий ч аргагүй туршлага, ур чадварын зөрүү ажиглагдлаа.
Г.Одбаярын хувьд дараагийн тойрогт Азербейжан улсын тамирчин Vliyev, Telman-тай барилдах ба хоёр тамирчин өмнө нь 2017 онд нэг удаа учраа тааран барилдаж манай бөх ялж байсан билээ. Азербейжан улсын тамирчин Vliyev, Telman-ний хувьд 292 оноотойгоор -73кг жиндээ 112-т эрэмблэгддэг бөх юм.
Шууд үзэх /нэг дүгээр дэвжээ/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.