"Абу Даби-2018" жүдо бөхийн Их дуулга тэмцээн өрсөлдөөнтэй явагдаж байна
"Абу Даби-2018" жүдо бөхийн Их дуулга тэмцээний -73кг жинд алтан медалийн төлөө таамаг ёсоор алдарт Lasha Shavdatuashvili аварга Косово улсын тамирчин Gjakova Akil-тай барилдахаар боллоо. Манай тамирчин Г.Одбаярын хувьд Швед улсын тамирчин Macias Tommy-той хүрэл медалийн төлөө барилдана. Уг тамирчинтай Г.Одбаярын хувьд өмнө нь хоёр удаа таарч хоёр удаа ялж байсан юм.
Тэмцээн одоо түр завсарлага авсан байгаа бөгөөд Монголын цагаар 21:00 цагт хагас шигшээ, шигшээ тоглолтууд үргэлжлэн явагдах болно. Манай www.livetv.mn сайт шууд дамжуулан хүргэх юм.
Та бүхэн Г.Одбаярын өнөөдрийн хэсгийн барилдаануудыг үзэхийг хүсвэл доорх видео файлаас ухраан үзэх боломжтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.