Хэлмэгдэгсдийн хүүхдүүдэд хэрэгтэйг нь өг

Хэлмэгдэгсдийн хөшөөний урд . Тэд бол 1937-1939 онд улстөрийн хилс хэргээр эцэг, эхээ цаазлуулсан хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд ажээ. Тэдний хохирлыг барагдуулах хууль арай хийн энэ онд батлагдсан юм.

Хэлмэгдэгсдийн хөшөөний урд өнөө өглөө 70-80 настай хэдэн буурай нар “80, 90 гаруй настай хэлмэгдэгчдийн нөхөн олговрыг 2019 онд бүрэн олго” гэх мэт үгтэй лоозон барьж тайван жагсаал хийв

Уг хуульд цаазлагдаж хэлмэгдэгчдийн, орон сууц аваагүй хүүхдэд 80 сая төгрөг /2 өрөө байр/, ял эдэлж хэлмэгдэгчийн, орон сууц аваагүй хүүхдэд 40 сая төгрөг /1 өрөө байр/ олгохоор заасан. . Гэтэл 2019 оны төсөвт хэлмэгдэгчдийн нөхөн олговорт зориулж 5 тэрбум төгрөг суулгажээ. Энэ мөнгө нь ердөө 63 хан хүний л нөхөн олговор гэнэ. Өнөөдрийн байдлаар дээрх нөхөн олговрыг авах 80, 90 гаруй настай 350-400 хөгшин амьд байгаа юм. Дээрх хөгшчүүл ирэх он гэхэд нөхөн олговроо бүрэн авахыг шаардан өнөөдөр гадаа хүйтэнд жагсаж байна.

157B7286 livetv

Хуулиндаа уг нөхөн олговрыг хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдэд өгнө гэж заасан байдаг тул тэд үхэхээсээ өмнө хохирлын нөхөн олговроо авахыг хүсэж байгаагаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, 2019 оны улсын төсвийг батлуулах УИХ-ын ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарт шаардлага хүргүүлжээ.

157B7293 livetv

157B7299 livetv

157B7297 livetv

157B7280 livetv

45170207 441870906341759 6417187057306697728 n

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.