Яармагийн гүүрний зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, авто замын сүлжээг өргөтгөх зорилгоор нийслэлийн удирдлага зам, гүүрийн бүтээн байгуулалт олныг өрнүүлж буй. Тэдгээрийн нэг болох

Төслийн хүрээнд барьсан шинэ гүүр 20.5 метрийн өргөн, 250 метрийн урттай бөгөөд дөрвөн эгнээтэй. Хуучин гүүрийг засаж, хүчитгэсэн тул Нисэх, Яармаг чиглэлээс хотын төвийг зорих жолооч нар зургаан эгнээ бүхий гүүрээр саадгүй зорчих боломж бүрдэж байгаа онцлогтой

Эл бүтээн байгуулалтыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлсэн юм. . Хуучин гүүрийг засаж, хүчитгэсэн тул Нисэх, Яармаг чиглэлээс хотын төвийг зорих жолооч нар зургаан эгнээ бүхий гүүрээр саадгүй зорчих боломж бүрдэж байгаа онцлогтой. Мөн тус бүтээн байгуулалт нь удахгүй ашиглалтад оруулах Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудлын авто замыг Улаанбаатар хотын төвтэй олон түвшний огтлолцлоор холбож буй давуу талтай юм.

Гүүрийн нээлтийн ёслолын үеэр нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан "Улаанбаатар хотын түүхэнд шинэ хуудас нээсэн, олон түвшинд огтлолцох анхны давхар гүүрийг барьж, ашиглалтад оруулсан Та бүхэндээ талархал илэрхийлье. . Замын хөдөлгөөний ачаалал, хэт төвлөрөл нийслэлд тулгамдсан асуудал болсныг бид бүгд мэдэж байгаа. Энэ бүгдийг шийдэхийн тулд зам, дэд бүтцээ сайжруулах ёстой. Тиймээс нийслэлийн удирдлага энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно" гэсэн юм.

45201188 320427055177212 6610767409500389376 n

45299877 262100914497791 3327091283360481280 n 20181102040558

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.