Дорнод аймгаас Манжуур хот руу зорчигч тээврийн автобус явж эхэллээ
Манай улсын иргэд БНХАУ-ын Манжуур хот руу аялал жуучлал, бизнесийн чиглэлээр явах болсон. Тэгвэл энэхүү эрэлт хэрэгцээнд тулгуурлан Дорнод аймгаас БНХАУ-ын Манжуур хотын чиглэлд улс хоорондын зорчигч тээвэрлэлтийн дахин сэргээж, өнөөдрөөс Дорнод-Манжуур-Дорнод чиглэлийн зорчигч тээврийн автобус үйлчилж эхэлжээ.
Энэхүү чиглэлд Монгол Улсын талаас “Тал нутгийн Хэрлэн”, “Монгол аялал” ХХК-иуд Дорнод аймгийн Авто тээврийн төвтэй гэрээ байгуулан, зорчигч тээвэрлэж байна.
Хуваарийн дагуу даваа-баасан гаригт тогтмол өглөө 07:30 цагаас Дорнод аймгийн Авто тээврийн төвөөс хөдлөх бөгөөд үнийн хувьд нэг талдаа 49.600 төгрөгөөр үйлчлэх гэнэ. Иргэдийн хувьд Дорнод аймгаас Манжуур хот руу аялах боломжтой болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.