ВИДЕО: Жүдо бөхийн домогт тамирчин Каори Мацүмото зодог тайллаа
Жүдо бөхийн олимп, дэлхийн аварга Япон улсын домогт тамирчин Каори Мацүмото саяхан болж өнгөрсөн Кодокан цом тэмцээнд нэгдүгээр тойрогт ялагдсаныхаа дараа зодог тайлахаа мэдэгдлээ.
Өдгөө 31 настай К.Мацүмото нь хамгийн сүүлд 2016 онд "Рио-2016" Олимпийн их наадамд хүрэл медаль хүртсэнээсээ хойш их спортоос түр завсарласан билээ. Тэрээр "Би ээж болоод 2020 оны Токиогийн Олимпийн өмнө араатан шиг эргэж ирэх болно" хэмээн ярилцага өгч байсан ба 2017 онд ээж болсон юм.
Гэвч Кодокан цом тэмцээнд нэгдүгээр тойрогт ялагдсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээллэхдээ “Ялагдсандаа сэтгэлээр унасангүй ээ. Хэрвээ би түрүүлэхийн төлөө тэмцэж чадахгүй бол амьдралынхаа үлдсэн хугацаанд юу хийх талаар бодох хэрэгтэй байна. Одоо ирээдүйгээ бодох цаг болсон” хэмээсэн байна.
Түүний амжилтуудын талаар товчлон харвал:

Хамгийн сүүлд "Рио-2016" Олимпийн их наадмын хагас шигшээ барилдаанд Монгол улсын тамирчин Д.Сумьяатай барилдаж ялагдан хүрэл медаль хүртсэн бол манай тамирчин Д.Сумьяа мөнгөн медаль хүртэж байсан тэрхүү барилдааныг жүдо сонирхогчид маань тодхон санаж байгаа бизээ. Уг барилдааны өмнө хоёр тамирчин 5 удаа учраа таарч К.Мацүмото 4т нь манай тамирчинг ялаад байсан юм.

Тухайн үедээ К.Мацүмотог "Чоно" хэмээн цоллож байсан нь түүний уран хурц барилдаануудаас гадна нүдний харцыг нь тийн нэрийдсэн болов уу.
К.Мацүмотогийн ид хүчтэй байсан үе буюу 2014-2015 онуудад хэрхэн барилдаж байсан түүвэр бичлэгийг хүргэж байна:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.