Н.Дагвасүрэн АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ барилдахаар гарч ирлээ

 

"Ташкент-2018" жүдо бөхийн гран при тэмцээн хоёр дахь өдрөө маш өрсөлдөөнтэй явагдаж байна. Монгол улсын хувьд уг тэмцээнд 11 тамирчнаа сойсон ба одоогийн байдлаар 2 Алтан медаль, 2 тавдугаар байр, 2 долоодугаар байрын амжилттай явагдаж байна. Яг одоо эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Дагвасүрэн алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна.

Эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Дагвасүрэн Казакстан улсын тамирчин Хамза Дидартай Алтан медалийн төлөө барилдана. Казакстан тамирчны хувьд 1585 оноотойгоор дэлхийн чансааны 21-т эрэмблэгдэж байгаа бол манай Н.Дагвасүрэн 1894 оноотойгоор түүний дээр нь буюу дэлхийн чансааны 20-т эрэмблэгдэж байна. Хоёр тамирчны хувьд урьд өмнө нь учраа тааран барилдаж байгаагүй бөгөөд энэ удаад анх удаа учраа таарч байна. Тэр нь Алтан медалийн төлөөх тулаан байж таарлаа.

Шууд үзэх:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.