ШУУД: 3х3 Оюутны Дэлхийн Лигийн финалд Монголын баг тоглож байна
БНХАУ-ын Шиамень хотноо 11 сарын 15-18 өдрүүдэд зохион байгуулагдах 3х3 сагсан бөмбөгийн Oюутны дэлхийн лиг Финал тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ.
Монгол улсын баг (Мон-Алтиус Биеийн тамирын дээд сургууль) хэсгийн эхний тоглолтоо Мексик ??улсын Центр их сургуулийн багтай хийж гайхалтай ялалт байгуулсан билээ. Монголын багийн дараачийн тоглолтонд А хэсгийн хүчтэй баг болох Герман ??улсын Геоттинген их сургуулийн багтай тоглож харамсалтайгаар хожигдсон юм. Тоглолтын дунд хүртэл манай баг онооны илүүтэй хожиж явсан хэдий ч төгсгөл хэсэгт оноогоор бариулж хожигдсон юм.
Яг одоо манай баг хэсгийн дараагийн учраа болох Коста Рика улсын багтай тоглох гэж байна.
www.livetv.mn сайт Монголын багийн тоглолтуудыг шуурхай шууд дамжуулан үзүүлэх болно.
Шууд үзэх:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.