ШУУД: Д.Төмөрхүлэг өрсөлдөгчөө цэвэр яллаа

 

Эрэгтэйчүүдийн 66кг жинд барилдаж буй Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх Оздоев Зелимхантай дөнгөж сая барилдан цэвэр яллаа.

Дараагийн тойрогт Молдав улсын тамирчин Виеру Денистэй тун удахгүй барилдана. Молдав улсын тамирчин Виеру Денисын хувьд 66 кг-ын жинд 2515 оноотойгоор 15д эрэмблэгдэж буй сайн жүдоч бөгөөд 2017 онд Анталигийн гран при тэмцээнд Д.Төмөрхүлэгтэй нэг удаа учраа тааран барилдаж манай бөхөд ялагдаж байв.

Д.Төмөрхүлэг маань өнөөдөр урамтай сайхан барилдааныг үзүүлж үзэгч олноо баярлуулж байна.

Шууд үзэх нэгдүгээр дэвжээ:

Хоёрдугаар дэвжээ:

Гуравдугаар дэвжээ:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.