ВИДЕО: Э.Гантуяа чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

 

62 кг жинд Монголын боксын үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Гантуяа Монгол улсын гурав дахь хүрэл медалийн эзэн боллоо. 2017 онд Польш улсад болсон 23 хүртэлх насны боксын анхны ДАШТ-д 60 кг  жинд хүрэл медаль хүртэж байсан тэрбээр Бухарестэд амжилтаа ихэрлүүлж, хос медальтан болж байна.

46344398 2225701834121291 220984373845950464 o

Одоо түүний бүх барилдаануудын бичлэгийг хамтдаа үзэцгээе.

Э.Гантуяа 1/8 шигшээ барилдаанд “Будапешт-2018” ДАШТ-ий мөнгөн медальт, Японы Юүкако Кавайд оноогоор цэвэр (2:12) ялагдсан. 

Японы бөх шигшээд шалгарсан тул манай бөхөд дагах барилдаан гарсан. Дагах барилдаанд Беларусийн Кристина Сазыкинаг оноогоор цэвэр (14:2) цэвэр ялсан. 

Хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ЕАШТ-ий медальт эзэн орны Кристу-Тунде Инцег 4:2 яллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.