ОХУ-д зэвсгийн агуулах дэлбэрч 2,000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

ОХУ-ын нийслэл Москва хотын зүүн урд Рязань мужид ой хээрийн түймэр армийн зэвсгийн агуулахад хүрч шатсанаар том хэмжээний дэлбэрэлт болжээ. .

Орон нутгийн цагаар лхагва гарагийн шөнө 400 гаруй гал сөнөөгч агуулахад гарсан галыг унтраахаар ажиллажээ. Хүчтэй дэлбэрэлтийн үеэр хүний амь нас гарзадсан тохиолдол гараагүй ч таван хүн бэртэж гэмтсэн байна.

Онцгой байдлын яам хэт хуурайшилтын улмаас шатаж байсан өвс зэвсгийн агуулахад хүрснээр дэлбэрэлт болсон гэдгийг батлан мэдэгджээ. .

2000

Мөрдөн байцаах товчоо уг хэргийг гэмт хэргийн шинж чанартай гэж үзэн мөрдлөг шалгалтаа эхлүүлсэн байна. Түймрийг бүрэн унтраахын тулд Москвагаас лхагва гарагийн орой нэмэлт хүч илгээжээ.  

ОХУ-д цэргийн зэр зэвсгийг хадгалдаг агуулах их байдаг ч аюулгүй байдлыг бүрэн хангаагүйгээс болж үүнтэй төстэй дэлбэрэлт их болдог гэж эх сурвалжид дурдсан байна.

Эх сурвалж: The Guardian  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.