TREND LIVE: Урвагч Э.Магнайбаяр, Ё.Бямбатогтох

Монголчууд хэзээнээс урвагчдад дургүй. Чингис хааны үед тэднийг өчиггүй цаазаар авдаг байв. Харин сүүлийн жилүүдэд намын урвагчид хуулийн цоорхойгоор төрөн гарснаар ялсан нам нэг өдрийн дотор ялагдах үзэгдэл аймаг, сум, дүүрэгт жирийн үзэгдэл болоод байна. 

122018732 675925366373941 1657468391681616484 n

Орон нутгийн сонгуульд Ардчилсан намтай эвсэл болон орсон МАХН-ын эгэл жирийн гишүүд болох Э.Магнайбаяр, Ё.Бямбатогтох нар БГД-ийн ИТХ-ын сонгуульд ялсныхаа дараа МАН-д гишүүнээр элссэн нь өчигдрийн улс төрийн дуулиант үйл явдлын нэг байлаа. Өмнө нь намын урвагчид чимээгүйхэн урвадаг байсан бол энэ хоёрын хувьд олон нийтэд хандан мэдэгдэл хийж "даналзсан" нь олны дургүйцлийг төрүүлэв.

22

121970214 1133467700402763 7692078415288950716 n

Улмаар өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийх ёстой байсан Баянгол дүүргийн ИТХ-ын өмнөхөн Э.Магнайбаяр руу АН-ын гишүүд өндөг, гурил шидэн эсэргүүцэл үзүүлснээр барахгүй ТВ камерын өмнө алгадаж уур хорслоо тайллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.