Хотын дарга болохгүй гэсэн амнаасаа Д.Сумъяабазар буцсан уу

Нийслэлийн МАН-ын хорооны хурал өчигдөр Хангарьд ордонд болсон. Нийслэлийн Засаг даргаар ирэх дөрвөн жилд ажиллах хүнийг тодруулах хурлын уур амьсгал тун ширүүн болсон байна.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагчид Д.Сумъяабазар зүтгэж, төлөөлөгчдийн нүдийг орой дээр нь гаргасан гэх мэдээлэл ирлээ. Уг нь тэрээр орон нутгийн сонгуулийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би хотын дарга болохгүй. Би олдсон нүх болгонд шургалдаг оготно биш ээ” хэмээн мэдэгдэж байсан боловч, сул гишүүн байснаас Улаанбаатар хотыг удирдаад үзье гэж шийдсэн бололтой.

УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар УИХ-ын сонгуулийн өмнө иргэд, сонгогчдод хэлж ярьж байснаасаа эрс эргэж, Нийслэлийн дарга болохоор гэнэт улайрч эхэлсэн нь МАХН-аас нэр дэвших үедээ "МАН-ын хулгайч, луйварчидтай тэмцэнэ" хэмээн амлаад төлөөлөгч болсныхоо дараа МАН-д элсэж орсон Э.Магнайбаярын ичгүүрт явдалтай ижилхэн байна хэмээн шоолох хүмүүс ч байна. 

Харин Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Л.Сумъяабазарын урдуур нь дайраад хотын дарга болох нь бараг тодорхой болсон тул НИТХ-ын даргад зүтгэж эхэлсэн сураг байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.