Д.Сумъяабазарыг хотын 35 дахь дарга болгох хуралдаан 11.00 цагт эхэлнэ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр/2020.10.23/ Хангарьд ордонд болно.

Анхдугаар хуралдаан дээр НИТХ-ын 45 төлөөлөгчийн олонхи нь тэднийг дэмжвэл УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Нийслэлийн 35 дахь засаг дарга болж УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх юм. Харин Ж.Батбаясгалангийн хувьд хотын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажлаа хүлээлгэн өгнө. 

Ингэснээр Улаанбаатар хотыг ирэх дөрвөн жил удирдах шинэ удирдлагууд ажилдаа орно.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.