"5 шар"-ын төмөр замын гармыг хаана

Нийслэлийн БГД-ийн 20 дугаар хороо, "5 шар"-ын төмөр замын гарам дээр засварын ажил хийгдэх тул 2020.10 23-ны 23:00 цагаас 24-ний 08:00 цаг хүртэл тус хэсгийн замыг бүрэн хаахаар болжээ. 

Иймээс жолооч та бүхэн тухайн замаар зорчилгүй, Саппорогийн тойрог, Хөсөг трэйдийн уулзвар, Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн зам, Сонсголонгийн уулзвар, Моносын уулзвар гэсэн замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Зам хаахтай холбогдуулан тухайн байршилд 600мм-ийн цэвэр усны шугамын эвдрэлийг засварлах, Авто замын засвар нөхөөс, Төмөр замын эвдрэлтэй төмөр бетон дэр солих зэрэг ажлууд давхар хийгдэнэ.

121959478 1856516501155764 8734065405491464316 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.