Гал түймэрт 2-7 настай дөрвөн хүүхэд нас баржээ

Өнгөрсөн амралтын өдөр гал түймрийн дөрвөн дуудлага иржээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 62 дугаар гудамжинд иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 25-нд 16:04 цагт ирсэн байна. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 16:12 цагт очсон ч гал түймэрт дөрвөн хүүхэд өртөж амь насаа алджээ. 

Уг гал түймэрт С /7 настай, эрэгтэй/, Э /6 настай, эмэгтэй/, Б /5 настай, эрэгтэй/, Э/2 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.