Дөрвөн аймаг, нэг дүүргийн Засаг даргын нэр тодроод байна
Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд олонхийг бүрдүүлсэн МАН аймаг, дүүргүүдийн засаг дарга нараа томилж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хотын даргын нэрийг НИТХ-ын анхдугаар хуралдаанаар оруулж, тэр өдрөө батламжилсан бол аймаг, дүүргүүдийн засаг дарга нар тодорч эхлээд байна.
Сэлэнгэ аймгийн засаг даргад Ш.Оргилыг, ИТХ-ын даргад Б.Нарантуяаг, Дархан-Уул аймгийн засаг даргад Дархан сумын засаг аргаар найман жил ажилласан Б.Азжаргылг дахиж дэвшүүлсэн байна. Хэнтий аймгийн засаг даргад одоогийн засаг дарга Ц.Идэрбат, ИТХ-ын даргад Г.Хэрлэнчулуун, Баянхонгорын засаг даргад мөн одоогийн засаг дарга Д.Мөнхсайханыг, ИТХ-ын даргад Э.Энхбатыг дэвшүүлснээ МАН-ын ЕНБД Б.Амарсанаа өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн.
Тэгвэл зарим дүүргүүдийн засаг дара, ИТХ-ын дарга нар ч тодорч эхэлжээ. Тухайлбал, БГД-ийн МАН-ын хороо өчигдөр/2020.10.25/ хуралдаж засаг даргад НИТХ-ын төлөөлөгч Ө.Сумьяабаатар, ИТХ ын даргад дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа нарыг томилуулахаар хотын даргад нэрийг нь илгээжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.